“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирлын 2024 оны А/717 дугаар тушаалаар баталсан тус төвд ажилтан сонгон шалгаруулж авах үйл ажиллагааг зохицуулах “Хүний нөөцийн бүрдүүлэлт, ажлын байрны сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах журам”-ын хүрээнд нэгжийн даргын сул орон тоонд сонгон шалгаруулна.
Хоёр. Нэр дэвшигчид тавигдах шаардлага:
Зарлагдаж буй сул орон тоонд ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан албан тушаалын зорилго, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд тавигдах дор дурдсан тусгай шаардлагыг хангасан иргэнийг бүртгэнэ.
Боловсрол
|
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй.
|
Мэргэжил
|
- Архитетур ба барилга угсралт (073);
- Материалын технологич
- Химич
- Эрх зүйч
|
Мэргэшил
|
|
Туршлага
|
-
|
Ур чадвар
|
Удирдан зохион байгуулах
|
Дүн шинжилгээ хийх
|
Асуудал шийдвэрлэх
|
Манлайлах
|
Багаар ажиллах
|
Гурав. Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом), хэрэв гадаад улсад их, дээд, сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулга болон бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар.
- Иргэний үнэмлэхийн хуулбар (e-mongolia-с татан авах)
- Ажил байдлын тодорхойлолт (өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл)
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (e-mongolia-с татан авах)
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (e-mongolia-с татан авах)
- Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл.
- Нэр дэвшигчийн зүгээс эссэ бичиж ирүүлэх. Үүнд:
- Нэгжийн даргын үүрэгт ажилд томилогдсоноор салбарт гарах ахиц дэвшил болон байгууллагыг урт, дунд хугацаанд хөгжүүлэх чиглэлээр дэвшүүлсэн зорилго, зорилтыг тодорхой тусгасан байна.
- Эссэг бичихдээ нээлттэй эх үүсвэрээс хийсэн судалгаанд түшиглэн, статистик тоо баримт дурдан хүрэх үр дүнг тодорхойлсон байна.
- Эссэ нь нийт 2,500-3,000 үгтэй байна.
- Эссэ нь сонгон шалгаруулалтад нэр дэвшигчийн бүрдүүлэх материалын бүрдэлд багтсан байх тул заавал бичиж ирүүлнэ.
Дөрөв. Сонгон шалгаруулах үе шат:
- Баримт бичгийн бүрдэл
- Сорилын шалгалт
- Ярилцлага
- Сонгон шалгаруулалтын дүнг гаргах.
Тав. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, хэлбэр:
Сонгон шалгаруулалтад оролцох иргэний материалыг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 23-ны өдрийн 17.00 цаг хүртэл b.munkhzul@barilga.gov.mn цахим шуудангаар хүлээн авна.
Анхаарах зүйлс:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн иргэдийн материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
- Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй.
- Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалыг буцаан олгохгүй болно.
- Шаардлагатай тохиолдолд нэмэлт тодруулга авч болно.
- Ирүүлсэн материалтай танилцан, зөвхөн сонгон шалгаруулалтын шаардлага хангасан нэр дэвшигчдээс сорилын шалгалт авч, тэнцсэн иргэнтэй холбоо барьж ярилцлагад урина.
Жич: Нэмэлт мэдээллийг 88083875 дугаарын утаснаас авна уу.
АЖЛЫН ХЭСЭГ
2025 ОН