БАРИЛГЫН САЛБАРЫН ОН ЦАГИЙН ТОВЧОО:
1926 он: Ардын засгийн газрын хурлын 40 дүгээр тогтоолоор “Барилгын хэлтэс” байгуулж, барилга барих, барилгын материал үйлдвэрлэх, зураг төсөл зохиох ажлыг эхлүүлсэн байна.
1929 он: БНМАУ-ын Засгийн газрын 1929 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдааны 18 дугаар тогтоолоор “Барилгын инженер-техникчдийн товчоон” байгуулсан.
1930 он: “Проммонголстрой” хэмээх хувь нийлүүлсэн барилгын байгууллагыг байгуулсан.
1936 он: БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 45 дугаар хурлын тогтоолоор Худалдаа аж үйлдвэрийн яамны дэргэд “Барилгын техникийн хэрэг эрхлэх газар” байгуулсан.
1937 он: “Барилгын техникийн хэрэг эрхлэх газар”-ыг БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 33 дугаар хурлын тогтоолоор “Улсын барилгын трест” болгон өөрчилсөн.
1940 он: Сайд нарын Зөвлөлийн 4 дүгээр тогтоолоор “Барилгын зураг төсөв, төлөвлөгөөний газар”-ыг байгуулжээ.
1946 он: “Барилгын материал бэлтгэх газар”-ыг байгуулсан.
1947 он: МАХН-ын төв хороо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 60/26 дугаар тогтоолоор “Барилгын хэрэг эрхлэх ерөнхий газар”-ыг байгуулсан.
1957 он: БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 99 дүгээр тогтоолоор “БНМАУ-ын Барилгын хэрэг эрхлэх хороо”-г байгуулжээ.
1960 он: МАХН-ын төв хороо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 526/364 дүгээр тогтоолоор “БНМАУ-ын Барилга, эдийн засгийн комисс”-ыг байгуулжээ.
1963 он: Барилгын материалын үйлдвэрлэл болох тоосгоны завод, шохойн үйлдвэр, төмөрбетоны завод, аймаг дундын модны үйлдвэр, хүрмэн бетоны завод, УБ хотод анхны байшин үйлдвэрлэх комбинат, мод боловсруулах комбинатуудыг тус тус байгуулсан байна.
1972 он: БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэд “Барилга архитектурын Комисс”-ыг байгуулав.
1981 он: “Барилга архитектурын Комисс”-ыг Барилга-архитектур, техник хяналтын улсын хороо болгон өөрчлөв.
1986 он: МАХН-ын төв хорооны Улс төрийн товчооны 250 дугаар тогтоолоор БНМАУ-ын Улсын Барилгын хороог байгуулжээ.
1989 он: БНМАУ-ын Улсын Барилгын хороог Барилгын яам нэртэй болгон өөрчилжээ.
1990 он: БНМАУ-ын Засгийн газрын 13 дугаар тогтоолоор Барилга хот байгуулалтын талаар улсын нэгдсэн бодлого явуулах, барилгын салбарын норм, норматив боловсруулах ажлыг зохион байгуулж, тэдгээрийг хянаж батлах үүрэг бүхий “Барилга, хот байгуулалтын комисс”-ыг Засгийн газрын дэргэд байгуулжээ.
1992 он: Монгол Улсын Засгийн Газрын 12 дугаар тогтоолоор “Барилга, хот байгуулалтын яам”-ыг байгуулж, “Барилга, хот байгуулалтын комисс”-ыг татан буулгав.
1994 он: Монгол Улсын Засгийн Газрын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж “Барилга хот байгуулалтын яам”-ыг татан буулгаж “Дэд бүтцийн хөгжлийн яам”-ыг байгуулсан.
1996 он: Монгол Улсын Засгийн Газрын 300 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Барилга, архитектурын газар” байгуулагдсан. Мөн онд Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамыг татан буулгаж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар”-ыг байгуулсан.
2000 он: “Барилга, архитектурын газар”, “Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар”-ыг тус тус татан буулгаж Монгол Улсын Засгийн Газрын 139 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газар” нэртэйгээр байгуулагдсан.
2004 он: Засгийн газрын тухай хуулиар “Барилга, хот байгуулалтын яам”-ыг байгуулсан. Монгол Улсын Засгийн Газрын 201 дүгээр тогтоолоор “Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газар”-ын суурин дээр “Барилга, нийтийн аж ахуйн хөгжлийг дэмжих төв”-ийг байгуулсан байна.
2006 он: Засгийн газрын 2006 оны 37 оны тогтоолоор “Барилга, нийтийн аж ахуйн хөгжлийг дэмжих төв”, “Хот байгуулалт” УҮГ, Дэд бүтцийн ажилтны мэргэжил дээшлүүлэх институтийг тус тус татан буулгаж тэдгээрийн чиг үүргийг хэрэгжүүлэх “Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төв”-ийг байгуулсан.
2007 он: Барилга, хот байгуулалтын сайдын 2007 оны 138 дугаар тушаалаар Барилга захиалагчийн алба байгуулагдав.
2009 он: Засгийн газрын 2008 оны 64 дүгээр тогтоол, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 116 дугаар тушаалаар Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндсэн чиг үүргийгЗасгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, геодези зураг зүйн газартай нэгтгэн Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газар болгон өөрчлөн зохион байгуулагдсан.
Тус Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газрын дэргэд Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 23 дугаар тогтоолын 2 дахь заалтыг үндэслэн Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн албыг байгуулсан.
2012 он: Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 6 дугаар тогтоолоор Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрыг татан буулгаж, тухайн байгууллагын хэрэгжүүлж байсан барилга, нийтийн аж ахуй, сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг бүхий “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ыг Засгийн газрын 2012 оны 47 дугаар тогтоолоор байгуулсан.
2014 он: Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 93 дугаар тогтоолоор Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэргэдэх Барилга захиалагчийн албадыг тус төвд нэгтгэсэн.
2015 он: Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолоор “Зураг төсөл, эрдэм шинжилгээний институт” улсын төсөвт үйлдвэрийн газрыг тус төвд нэгтгэсэн.