Хэлтсийн эрхэм зорилго:
Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын талаарх төрийн бодлого, хөгжлийн ойрын ба хэтийн чиглэлийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн удирдлага, зарцуулалт, зөвлөгөө дэмжлэгээр хангах замаар салбарын үйл ажиллагааны болон эдийн засгийн чадавхийг сайжруулах нөхцөлийг бүрдүүлэх, ус хангамж ариутгах татуургын барилга байгууламж, тоног төхөөрөмжийн техникийн төлөв байдал, ашиглалтын түвшин, засварын ажлын чанарт хяналт тавих, хөрөнгө оруулалтын үндэслэлийг оновчтой болгох, гүйцэтгэлийг хангуулах, ХАБЭА-н түвшинг дээшлүүлэх, хууль тогтоомж болон дүрэм журам, стандартын мөрдөлт, норм нормативын баримт бичгээр хүлээсэн эрх, үүргийн хэрэгжилтийг хангуулах, салбарын шаардлагатай мэдээллийн санг бүрдүүлэн төрийн захиргааны төв байгууллагыг цаг үеийн бодит мэдээллээр хангаж ажиллах.
Чиг үүрэг
4.3.2.1 Хот, суурины ус хангамж , ариутгах татуургын ашиглалтын тухай хуль тогтоомж болон дээд шатны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх
4.3.2.2 Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг сайжруулах, техник технологийг шинэчлэх, өргөтгөх төсөл хөтөлбөрийн санал, дүрэм, журам, заавар боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
4.3.2.3 Орон нутгийн ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний байгууллагыг мэргэжил арга зүй, мэдээллээр ханган ажиллах
4.3.2.4 Мэдээллийн сан байгуулах, түүний байнгын ажиллагааг эрхлэх, холбогдох байгууллагыг мэдээллээр хангах
4.3.2.5 Сум суурин газрын ус хангамж, ариутгах татуургын судалгаа гарган хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход туслалцаа дэмжлэг үзүүлэх
4.3.2.6 Салбарын инженерийн байгуламжын технологийн горимыг мөрдүүлэх, туршилт тохируулга, зүгшрүүлэлтийн ажлын гүйцэтгэлд зохицуулалт, зөвлөгөө дэмжлэгээр хангах
4.3.2.7 Төрөөс орон сууцны талаар баримтлах бодлого хууль тогтоомжийн төсөл боловсруулж, батлуулахад оролцох, хэрэгжилтийг зохион бахйгуулах
4.3.2.8 Орон сууцны төлөвлөлт, ашиглалтын норм, дүрэм, журам стандарт боловсруулах, сурталчилах, хэрэгжүүлэх
4.3.2.9 Орон сууц, түүний дэд бүтцийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөр боловсруулахад оролцох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
4.3.2.10 Орон сууцны ашиглалт, борлуулалтын мэдээллийн сан бүрдүүлж, холбогдох дээд байгууллагыг мэдээ мэдээллээр хангах
4.3.2.11 Орон сууцны хувьчлал, мэдээллийн санг бүрдүүлэх, иргэд байгууллагуудыг мэдээллээр хангах, орон сууц, нийтийн аж ахуйн салбарын ашиглалт, үйлчилгээтэй холбогдсон судалгаа, мэдээллийг нэгтгэх, холбогдох байгууллагуудыг мэдээ мэдээллээр хангах
4.3.2.12 Сууц өмчлөгчдийн холбооны мэдээ, мэдээлэл бүрдүүлж иргэд дээд байгууллагыг мэдээллээр хангах, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг нэгдсэн журмаар хэвлүүлж аймаг, хотуудад хүргүүлэх арга хэмжээ авч ажиллах
4.3.2.13 Орон сууц хувьчлалын холбогдох журам, дүрэм, заавар аргачлалаар орон нутгийг хангах, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгэг нэгдсэн журмаар хэвлүүлж аймаг, хотуудад хүргүүлэх арга хэмжээ авч ажиллах.
4.3.2.14 Улсын хэмжээний орон сууцны хувьчлалын мэдээллийн санг бүрдүүлэх, баяжилт хийх хувьчлалын ажлын явцад хяналт тавих, зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх, иргэдийг мэдээллээр хангах, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх
4.3.2.15 Орон сууцны цахилгаан шат / Лифт/-ны ашиглалттай холбогдолтой дүрэм, журам боловсруулах, мөрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх
4.3.2.16 Орон сууцны цахилгаан шат / Лифт/-ны ашиглалт хариуцсан ажилтнуудыг мэргэшүүлэх, чадваржуулах сургалтыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах
4.3.2.17 Орон нутгийн салбарын байгууллагуудад ашиглагдаж буй бага оврын халаалтын зуухнуудыг шинэчлэх судалгаа хийх, төсөл, хөтөлбөр боловсруулахад дэмжлэг үзүүлэх
4.3.2.18 Нийтийн халун усны үйлчилгээний төлөвлөлт, ашиглалтын асуудлаар холбогдох байгууллагуудтай хамтран дэмжлэг, туслалцаа үзүүлэх.
4.3.2.19 Хот тохижилт, хог хаягдлыг ялгах, тээвэрлэх% зайлуулах боловсруулахад судалгаа хйих, техник шинэчлэлтийн төсөл боловсруулахад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, хэрэгжүүлэх ажилд оролцох
4.3.2.20 Салбарын инженерийн байгууламжийн ашиглалтын тайлан мэдээ, судалгааг нэгтгэн дүгнэж, шинжилгээ хийн , хэвийн найдвартай ажиллагааг хангах санал боловсруулах, холбогдох байгуулагад тавьж шийдвэрлүүлэх
4.3.2.21 Нийтийн аж ахуйн салбарын байгуулагуудын өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг нэгтгэх, мэдээллийг нэгтгэн холбогдох дээд байгууллагуудыг мэдээллээр хангах, хүндрэлтэй асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх
Улсын төсөв хөрөнгө оруулалт, бусад гадны зээл тусламжийн төсөл хөтөлбөр дээр захиалагчийн хяналт хэрэгжүүлж ажилладаг.
№ |
|
Нийтийн аж ахуйн хэлтэс |
||
307 |
1 |
Т.Ганбаатар |
Нийтийн аж ахуйн хэлтсийн дарга |
|
305 |
2 |
Ц. Туяацэцэг |
Ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн хяналт хариуцсан инженер |
70115055 |
305 |
3 |
Х.Өнөрболд |
Мэдээллийн сан, орон сууцны асуудал хариуцсан мэргэжилтэн
|
70115055 |
|
|
|
|
|
305 |
5 |
С.Анхтуяа |
Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээ мэргэжилтэн |
70115055 |
305 |
6 |
Т.Цэндхүү |
Цэвэрлэх байгууламжийн ашиглалт үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн |
70115055 |