САНХҮҮ, ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙН ХЭЛТСИЙН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Санхүү, төсөл хөтөлбөрийн хэлтэс нь байгууллагын үндсэн зорилтыг хангах, үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй болно.
Тус хэлтэс нь санхүү, төсөл хөтөлбөрийн хэлтсийн дарга, ахлах нягтлан бодогч, захиалагчийн хяналт хариуцсан нягтлан бодогч, норм нормативын сан хариуцсан нягтлан бодогч, үндсэн хөрөнгийн нягтлан бодогч, цалин хөлсний нягтлан бодогч, кассын нярав, хангамжийн нярав гэсэн нийт 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Зорилго: Монгол Улсын “Төсвийн тухай”, "Нягтлан бодох бүртгэлийн тухай", “Шилэн дансны тухай” хууль болон холбогдох хууль тогтоомж, журмыг хэрэгжүүлж, байгууллагын үндсэн үүрэг зорилтыг ханган биелүүлэх, санхүүгийн эх үүсвэрийг хуримтлуулах, түүнийг хуваарилан зарцуулах, нягтлан бодох бүртгэлийн бодлогын хүрээнд санхүүгийн үйл ажиллагааг хөтлөн явуулах, өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, зарцуулалтанд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэхэд оршино.