

“Барилгын өдөр тутмын ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл” болон “Ил, далд ажлын акт”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 10:00 цагт Барилгачин танхимд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Иймд барилгын салбарын инженер, техникийн ажилтнууд Та бүхнийг хэлэлцүүлэгт өргөнөөр оролцож, санал, зөвлөмжөө хуваалцан, баримт бичгийн төслийг сайжруулах ажилд идэвхтэй оролцохыг урьж байна
