Барилга, хот байгуулалтын салбарын жендэрийн бодлогын 2018–2025 оны хэрэгжилтийн хөндлөнгийн үнэлгээний тайлан, 2027–2031 оны жендэрийн стратегийн төслийг танилцуулж, хэлэлцүүлэх арга хэмжээ өнөөдөр Барилгын хөгжлийн төвд боллоо.
Хэлэлцүүлэгт салбарын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн 80 гаруй төлөөлөл оролцож, бодлогын хэрэгжилтийн үр дүн, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн, стратегийн төсөлд санал, зөвлөмжөө өглөө.
Арга хэмжээг GIZ-ийн RePaRe төслийн хүрээнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамтай хамтран зохион байгууллаа.