

Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн мэргэжилтэн (инженер, техникийн ажилтан)-ий шилжилт хөдөлгөөний мэдээллийн санг эрхлэх чиг үүргийг “Монголын Барилгын Үндэсний Ассоциаци” ТББ 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж байна.
Иймд барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагууд инженер, техникийн ажилтны шилжилт хөдөлгөөнтэй холбоотой мэдээлэл, лавлагааг дараах утсаар холбогдон авна уу.
Холбоо барих утас: 7011-1515
Мэдээллийн сан: www.mcis.gov.mn
