СУРГАЛТ|

НОГООН САНХҮҮЖИЛТ ХААНА ГАЦАЖ БАЙНА ВЭ?
Бодит таксономи ба “ZeroBill” технологийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
“Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн ногоонууд” холбооноос “Би Ай Би Дисковэри Тогтвортой эрчим хүчний технологи” ХХК-тай хамтран зохион байгуулсан “Барилга бүр цахилгаан түгээх станц” сэдэвт сургалт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Барилгын хөгжлийн төв “Барилгачин” танхимд зохион байгуулагдлаа.
Сургалтаар үйлдвэрийн болон бусад барилга байгууламжийг ISO 23237:2023 стандартад суурилан эрчим хүчний өндөр үр ашигтай, бие даасан цахилгаан хангамжийн шийдэлтэй болгох боломж, мөн ногоон санхүүжилтийг бодит төсөл болгон хэрэгжүүлэх арга замын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.