Чиг үүрэг: Барилгын салбарт баримтлах Засгийн газрын бодлого, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг ханган зохион байгуулж, хяналт тавьж ажиллах, Барилгын үйл ажиллагаанд холбогдох норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих замаар хувийн хэвшил, нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг, стандарт боловсруулах ажлыг зохион байгуулж, Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг сурталчлах, нэвтрүүлэх, Барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээ, үнийн индексийг боловсруулан ажиллаж байна.
Орон тоо: Норм, нормативын хэлтэс нь хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн болон техникийн норм, нормативын баримт бичгийг чиглэл тус бүрээр хариуцсан 9 мэргэжилтэн, төсөв үнэ бүрдлийн норм, нормативын баримт бичгийг чиглэл тус бүрээр хариуцсан 4 мэргэжилтэн нийт 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Алсын хараа: Барилгын салбарт нийтлэг мөрдөгдөх норм, нормативын баримт бичгийн тогтолцоог боловсронгуй болгох, шинэчлэх ажлыг зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангах замаар барилга, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх юм.
Бидний эрхэм зорилго: Салбарыг хөгжүүлэх бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хууль эрх зүйн хөтөлбөр төсөл боловсруулах, норм, нормативын баримт бичгийг боловсронгуй болгох, салбарын талаарх бодлого, хууль тогтоомж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох төсөл боловсруулах, хэрэгжилтийг хангах замаар Төвийн стратегийн зорилгыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
Мөн чанар: Салбарын хэмжээний норм, нормативын баримт бичгийг боловсронгуй болгосноор салбарын бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлж, хэрэглэгчдийн эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг хангах, барилга байгууламжийн техникийн бодлого, хөтөлбөр, төсөл арга хэмжээний төлөвлөлт, техникийн баримт бичиг боловсруулан хэрэгжилтийн зохицуулалт, зөвлөмж, удирдлага, дэмжлэг мэдээллээр хангахад оршино.