СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын “Замын-Үүд хилийн боомт дахь барилгын материалын сорилт шинжилгээний түргэвчилсэн лабораторийн шинжээч”-ийн ажлын байрны сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад урьж байна. Үүнд:
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
- Химич,
- Хими технологич,
- Барилгын материалын технологич инженер,
- Тухайн салбарт мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх,
- Компьютерын өргөн хэрэглээний программуудыг бүрэн ашиглах чадвартай,
- Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх.
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА
- Орон нутагт ажиллах боломжтой байх,
- Шинжилгээ хийх, үр дүнг боловсруулах, дүн шинжилгээ хийх, компьютер болон бусад ажлын хэрэгцээний тоног төхөөрөмж, программ хангамжийг ашиглах чадвартай байх,
- МУИС-ийг химич мэргэжлээр төгссөн, ажилласан туршлагатай бол давуу тал болно.
БҮРТГҮҮЛЭХ ИРГЭН ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛНЭ.
- Тухайн албан тушаалд ажиллахыг хүссэн өргөдөл
- Анкет (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 600 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт Маягт 1)-ийн дагуу бүрэн бөглөсөн байх
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн эх хувь, хуулбарын хамт, холбогдох сертификат, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах
- Иргэний үнэмлэхний хуулбар
- “4х6” хэмжээтэй цээж зураг 2 хувь
- Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт (Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа)
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Хугацаа: 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээж авна.
Хаяг: УБ хот Чингэлтэй дүүрэг, Их тойруу-1, Баруун 4 зам, Барилгын хөгжлийн төв, Захиргаа, удирдлагын хэлтэс, 4 давхар 409 тоот.
Утас: 99238648
Цахим хуудас: www.barilga.gov.mn
Цахим шуудан: b.munkhzul@barilga.gov.mn
“БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ” ТӨҮГ