“Нягтлан бодогч” албан тушаалын сонгон шалгаруулалтад урьж байна

  • СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

     

    “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын “Нягтлан бодогч” албан тушаалын сонгон шалгаруулалтад урьж байна.

    АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

    • Нягтлан бодох, санхүү, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх,
    • Нягтлан бодогч мэргэжлээр 1-ээс дээш жил ажилласан байх,
    • Багаар ажиллах чадвартай байх,
    • Компьютерын өргөн хэрэглээний болон санхүүгийн программуудыг бүрэн ашиглах чадвартай
    • Харилцааны соёлтой, үнэнч шударга, зарчимч байх,
    • Албан бичиг боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай байх,

     

    АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА

    • Хувийн зохион байгуулалт сайтай, хөдөө орон нутагт томилолтоор ажиллах, багаар ажиллах, хариуцлага хүлээх, судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт гаргах чадвартай,
    • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны А3 сертификаттай бол давуу тал болно.

     БҮРТГҮҮЛЭХ ИРГЭН ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛНЭ.

    • Тухайн албан тушаалд ажиллахыг хүссэн өргөдөл
    • Анкет (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 600 дугаар тогтоолын нэгдүгээр хав
    • сралт Маягт 1)-ийн дагуу бүрэн бөглөсөн байх
    • Боловсролын төвшин тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувь, хуулбарын хамт, холбогдох сертификат, Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах
    • Иргэний үнэмлэхний хуулбар
    • “4х6” хэмжээтэй цээж зураг 2 хувь
    • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт (Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр, лавлагаа)-ын хуулбар

     

     СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

     

    Хугацаа: 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 17:30 цаг хүртэл хүлээж авна.

    Хаяг: УБ хот Чингэлтэй дүүрэг,  Их тойруу-1, Баруун 4 зам, Барилгын хөгжлийн төв, Захиргаа, удирдлагын хэлтэс,  4 давхар 402 тоот.

    Утас: 976-70110298

    Цахим хуудас: www.barilga.gov.mn

    Цахим шуудан: g.barsbold@barilga.gov.mn

    Сүүлд орсон
    Топ мэдээ
    © 2025 он бүх эрх хуулиар хамгаалагдсан