СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын “Сургалт, судалгаа мэдээллийн хэлтсийн дарга”-ын албан тушаалын сонгон шалгаруулалтад урьж байна.
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
- Мэргэжил: Инженер, сэтгүүлч, бусад
- Тухайн мэргэжлээрээ мэргэшсэн байх
- Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан байх,
- Удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажиллаж байсан туршлагатай байх,
- Компьютерын өргөн хэрэглээний программуудыг бүрэн ашиглах чадвартай,
- Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх,
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА
- Дүн шинжилгээ хийх, өөрийн чиг үүргийн хүрээнд шийдлийн хувилбарыг боловсруулж, хариуцах, шаардлагатай асуудлаар судалгаа хийж, дүнг хариуцах, эрсдэлийг урьдчилан үнэлэх, гарах арга замыг тодорхойлох чадвартай;
- Албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллахдаа авлига, ашиг сонирхлоос ангид байж, авлигын эрсдэл үүсгэх аливаа нөхцөл байдлаас татгалзах;
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны А3 сертификаттай бол давуу тал болно.
БҮРТГҮҮЛЭХ ИРГЭН ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛНЭ.
- Тухайн албан тушаалд ажиллахыг хүссэн өргөдөл
- Анкет (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 600 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт Маягт 1)-ийн дагуу бүрэн бөглөсөн байх
- Боловсролын төвшин тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувь, хуулбарын хамт, холбогдох сертификат, Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах
- Иргэний үнэмлэхний хуулбар
- “4х6” хэмжээтэй цээж зураг 2 хувь
- Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт (Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр, лавлагаа)-ын хуулбар
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
2023 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээж авна.
Хаяг: УБ хот Чингэлтэй дүүрэг, Их тойруу-1, Баруун 4 зам, Барилгын хөгжлийн төв, Захиргаа, удирдлагын хэлтэс, 4 давхар 402 тоот.
Утас: 976-70110298
Цахим хуудас: www.barilga.gov.mn
Цахим шуудан: b.suvd-erdene@barilga.gov.mn
“БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ” ТӨҮГ