Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарын нийт инженер, техникийн ажилтнууд, үе үеийн ахмадууд, алдар гавьяатнууд, хөрөнгө оруулагчид, үйлдвэрлэгчид Та бүхний амар мэндийг эрэн мэндчилье.
Та бүхний мэргэжлийн өндөр ур чадвар улс, эх орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна.
“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ нь чиг үүргийн хувьд төр засгийн бодлого шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулахад хяналт тавьж, салбарын хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, норм, дүрэм стандартын баримт бичгүүдийг боловсруулан нэвтрүүлэх, суурь судалгаануудыг хийж мэдээллээр хангах ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарын үйл ажиллагаа өргөжин тэлэхийн хэрээр цаашид хийж хэрэгжүүлэх шаардлагатай олон чухал ажил байна.
Дижитал шилжилтийн энэхүү эрэн үед нийцсэн салбарын хууль эрхзүйн орчныг улам боловсронгуй болгож, норм, нормативын баримт бичгүүдэд ногоон, эрчим хүчний хэмнэлттэй, хүний эрүүл мэндэд ээлтэй аюулгүй барилгын шаардлагыг тусгах, Барилгын тухай хууль болон холбогдох дүрэм журмуудыг дагаж мөрдүүлэхэд тавих хяналтын тогтолцоог боловсронгуй болгон сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангуулж олон улсын жишигт нийцүүлэх, төрийн үйлчилгээг цахимаар үзүүлэх ажлыг эрчимжүүлж, инновацыг барилгын салбарт нэвтрүүлэх хүрээнд хиймэл оюун ухаан, дэвшилтэд техник технологийн нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлье.
Та бүхний ажилд амжилт хүсэн ерөөе!
“БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ” ТӨҮГ-ЫН ЗАХИРАЛ ТӨРМӨНХИЙН ПҮРЭВХАТАН