Барилгын салбарын 100 жилийн ойн хүрээнд “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-аас санаачлан салбарын инженер техникийн мэргэжилтэн бэлтгэж буй их дээд сургуулийн оюутнуудын дунд “МИНИЙ МЭРГЭЖИЛ-МИНИЙ БАХАРХАЛ” сэдэвт мэргэжил сурталчлах уулзалт, өдөрлөгийг өнөөдөр /2026.04.13/ зохион байгууллаа.
Өдөрлөгт Монгол Улсын ШУТИС-ийн Барилга Ахитектур, МҮИС-ийн Барилга Ахитектур, Үндэсний техникийн их сургууль, Төмөр замын их сургуулийн архитектур, барилгын инженер, цахилгааны инженер, төмөр замын барилга, зам, замын аж ахуй мэргэжлээр суралцаж байгаа 80 гаруй оюутан оролцлоо.
Арга хэмжээний хүрээнд Монголын боловсролын сэтгэл зүйчдийн холбооны гүйцэтгэх захирал, Сэтгэл зүйч С.Даваасамбуу, Төрийн орон сууцны корпорацийн төлөвлөлт, төсөл хөтөлбөрийн газрын ахлах мэргэжилтэн Э.Амарбат, “Дөл Бадам” ХХК-ийн захирал, Зөвлөх архитектур С.Мөнхдөл, “Дрийм санитари” ХХК-ийн захирал, мэргэшсэн инженер Г.Чинзориг нар оролцож өөрсдийн эзэмшсэн мэргэжил, онцлог, амжилт бүтээлийнхээ талаар танилцуулж, оюутнуудын сонирхсон асуултад хариулт өглөө.