

Барилгын салбарын хөгжил, тулгамдсан асуудал, гарц, шийдлийг хэлэлцэх зорилготой “Барилгын салбарын ЧӨЛӨӨЛЬЕ” хэлэлцүүлэг 2026.04.10-ны 10:00-14:00 цагт "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын байр Барилгачин танхимд зохион байгуулагдах гэж байна.
Тус хэлэлцүүлэг нь Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учралын ивээл дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ болон “Yes Mongolia” ТББ хамтран зохион байгуулж байна.
Мөн салбарын төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл, хөрөнгө оруулагчид, мэргэжлийн холбоод, судлаачид оролцох юм.
Хэлэлцүүлгийн үр дүнд салбарын бүтээмж, ил тод байдал, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр санал, зөвлөмж боловсруулах юм.
#Чөлөөлье
Монгол Улсын Засгийн газар
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
"Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ
YES Mongolia