Иргэдийг орон сууцжуулах эрхзүйн орчныг бүрдүүлэх хүрээнд “Орон сууцжуулалтын тухай” болон “Орон сууцны санхүүжилтийн банкны тухай” хуулийн төслүүдийг танилцуулах олон нийтийн хэлэлцүүлэг болж байна.
Тус хэлэлцүүлгийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ болон Монголбанк хамтран зохион байгуулж, орон сууцны санхүүжилтийн тогтолцоог сайжруулах, иргэдийн орон сууцтай болох боломжийг нэмэгдүүлэх эрхзүйн орчныг бүрдүүлэхэд чиглэж байгаа юм.
Хэлэлцүүлэг "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын 5 давхарт 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 12:00 цагт эхэлж, салбарын мэргэжилтнүүд, төрийн байгууллагын төлөөлөл болон олон нийт оролцож байна.
Арга хэмжээний үеэр орон сууцны санхүүжилтийн банк байгуулах боломж, орон сууцжуулалтын бодлого, хууль эрхзүйн зохицуулалтын шинэчлэлийн талаар танилцуулж, оролцогчдын санал хүсэлтийг авч хэлэлцэж байна.