“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Д.Мөнхбаатар Дорноговь аймгийн Замын-Үүд дэх хилийн боомтод ажиллаж, тус төвийн Замын-Үүд боомт дахь Барилгын материалын чанар, сорилт шинжилгээний түргэвчилсэн лабораторийн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлын явцтай танилцаж, холбогдох үүрэг чиглэл өглөө.
Замын-Үүд хилийн боомтоор жилд дунджаар 4500 орчим аж ахуйн нэгж, 500 орчим иргэн барилгын материал импортолдог бөгөөд тус лабораторийн үйл ажиллагааг явуулж эхэлснээр 125 нэр төрлийн үзүүлэлтээр барилгын материалд агуулагдах химийн нэгдэл, чанар, стандартын шаардлага хангасан эсэхийг түргэн шуурхай тодорхойлон хяналт тавих боломж бүрдэх юм.
Одоогоор лабораторийн тоног төхөөрөмжийн угсарч, суурилуулалтын ажил бүрэн дууссан бөгөөд төвийн захирал Д.Мөнхбаатар үйл ажиллагааг жигдрүүлж, шинжилгээг тогтмол явуулах бэлтгэл ажлыг хангах хүрээнд тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах талаар үүрэг, чиглэл өглөө.