Монгол Улсын Шадар сайд С.Ганхуяг, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Д.Мөнхбаатар болон бусад холбогдох албаны хүмүүс өчигдөр /2026.03.19/ Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж, “Замын-Үүд” чөлөөт бүсэд хэрэгжиж буй дэд бүтцийн төслүүдийн явцтай танилцаж үүрэг, чиглэл өглөө.
Чөлөөт бүс нь 900 га талбайг хамарч, Засгийн газрын 2011 оны 187 дугаар тогтоолоор батлагдсан төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар хөгжиж байна.
“Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах” төсөл хэрэгжиж дэд бүтцийн 4 багц ажил буюу авто зам, холбоо дохиолол, Дулаан хангамж, Усан хангамж, ариутгах татуурга Цахилгаан хангамжийн ажлууд хийгдсэн байна.
Одоо Замын-Үүд чөлөөт бүсэд хэрэгжиж буй инженерийн дэд бүтцийн төслүүд:

Дулаан, цэвэр усны шугам сүлжээний ажил
Дулааны шугам–6,077 урт метр
Цэвэр усны шугам–7228 урт метр
Ажлын явц: 12 хувь

Ариутгах татуургын шугам сүлжээний ажил
Нийт урт–7,010 урт метр
Ажлын явц-30 хувь

Цахилгаан холбоо, мэдээллийн шугам сүлжээний ажил
Гадна холбооны шугам – 3,144 метр
Ажлын явц: 6 хувь
Холбооны худаг, сувагчлалын ажлууд үе шаттайгаар хийгдэж байна.
Эдгээр төслүүдэд "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.