
Сайн байна уу Миний РД системд бүртгэлтэй байгаа боловч нэвтрэх мэдээлэл болон бүртгүүлсэн и-мэйл хаягаа санахгүй байна. Иймд бүртгэлээ сэргээж , өмнөх ХХК-ийн ИТА бүртгэлээс өөрийн нэрийг хасуулах хүсэлтэй байна. Хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн мэргэжилтэн (инженер, техникийн ажилтан)-ий шилжилт хөдөлгөөний мэдээллийн санг эрхлэх чиг үүргийг “Монголын Барилгын Үндэсний Ассоциаци” ТББ 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж байна. Иймд инженер, техникийн ажилтны шилжилт хөдөлгөөнтэй холбоотой мэдээлэл, лавлагааг тус байгууллагын 7011-1515 утсаар холбогдон авна уу. Харин системд бүртгэлтэй нэвтрэх и-мэйл хаягаа солиулах хүсэлтээ албан бичиг эсвэл хүсэлтийн хэлбэрээр info@barilga.gov.mn цахим шуудангийн хаягт илгээнэ үү. Баярлалаа.
