Энэ удаагийн “Барилга экспо” үзэсгэлэн яармаг нь Монгол Улсад Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Инноваци, технологийн дэвшлийг тодорхойлох чухал ач холбогдолтой тус үзэсгэлэнд 20 гаруй орны барилгын салбарын төлөөлөл 400 орчим байгууллага оролцож байна.
Үзэсгэлэнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Д.Мөнхбаатар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.
“Барилга экспо” олон улсын үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн гурван өдрийн турш “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулагдах юм.
Мөн Хот Байгуулалт, Барилга, Орон Сууцжуулалтын Яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ зэрэг төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа танилцуулан, иргэдэд мэдээлэл хүргэж байна.