
Барилгын төсөв зохиох дүрмийн хэд хэдэн заалт хууль зөрчсөн асуудал байгаа. Энэ асуудлаар төсөвт өртгийн товчоо хүснэгтэд зардлын бүртгэл татварын хууль зөрчсөн асуудлаар ТЕГ -т гомдол гаргасан Барилгын хөгжлийн төвд Нийслэлийн татварын хяналт шалгалтын хэлтэс шалгаад акт тавьсан бол Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс Барилгын төсөвчдийн холбоонд хяналт шалгалт хийж акт тавьсан байна. Иймд Барилгын хөгжлийн төвийн зарим албан тушаалтан Алтанхуяг Батжилмаа нарын албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж мэргэжлийн зөвлөл төсөвчдийн холбооны хууль зөрчсөн үйлдлийг үгсэн хуйвалдаж бүлэглэн гүтгэж хэл хэдэн хууль зөрчиж байгааг уламжилж Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу нээлттэй мэдээллийг ирүүлэх үүрэгтэй. Дээрх албан хаагчид мэргэжлийн зөвлөлийн хууль бус үйлдлийг дээд шатны удирдлага хянан хэлэлцэх учиртай тул даргын шуурхай хуралдаанаар хариу ирүүлнэ үү. Төсөвчдийн холбоо төсөв зохиогч гэх бүлэг этгээд 13 хууль зөрчсөн байгаа бөгөөд мэргэжлийн зөвлөлийн хурлаар үгсэн хуйвалдаж бүлэглэн гүтгэж шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна.Уг нь мэргэжлийн зөвлөл шийдвэр гаргадаг субъект биш дүгнэлт гаргаж тэр дүгнэлтийн үндэслэн захиргааны байгууллага барилга хөгжлийн төвийн шийдвэр гаргах ёстой . Иймд захиргааны ерөнхий хуульд заасны дагуу надаас тайлбар тодруулга сонсох ажиллагаа явуулж үнэг зөв шийдвэр гаргаж өгөх байх гэж шинэ удирдлагад итгэж байна. Уг асуудлаар буруу зүйл хийсэн бол миний мэргэшсэн төсөвчний эрхийг хасуулах эрх та нарт бий Өөрийн буруугаас та бүхэн чирэгдэл учруулбал би хариуцлагаа хүлээнэ.
