Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 874 дүгээр тогтоолоор “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Дэмбэрэлийн Мөнхбаатар томилогдож, өнөөдөр (2026.01.20) ажлаа хүлээж авлаа.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төлөвлөлт, хөрөнгө оруулалтын албаны дарга Ц.Шинэхүү, мэргэжилтэн О.Ишханд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Салбарын хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Найрамдал, "Барилгын хөгжлийн төв" ТӨААТҮГ-ын хэлтсийн дарга Ц.Бат-Өлзий, ахлах мэргэжилтэн Э.Баасанжав нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын захирлын албан ажлыг хүлээлцүүлэн ажиллалаа.
Мөн энэ үеэр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, тус газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ нар тус төвийн захирал болон нийт хэлтсийн дарга, удирдлагуудтай уулзаж, байгууллагын 2026 оны зорилтод түвшин, эдийн засгийн үр өгөөж, гүйцэтгэлийн төлөвлөгөө, тулгамдсан асуудлуудын талаар ярилцаж, санал солилцлоо.