ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
- Барилгын хөгжлийн төв нь “Барилга байгууламжийн норм, нормативын сан”-ийн 2023 оны төлөвлөгөөнд тусгагдсан “BIM барилгын салбарт нэвтрүүлэх ажлыг цогцоор нь шийдвэрлэх боломжийг судлах” ажлыг гүйцэтгэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
- Энэхүү зөвлөх үйлчилгээ нь BIM барилгын салбарт нэвтрүүлэх ажлыг цогцоор нь шийдвэрлэх боломжийг судлах, үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө гаргах, хэрэгжүүлэх арга замыг боловсруулах зөвлөх үйлчилгээ болно.
- Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
- Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 11 цаг 00 минутын хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ цахим тендерээр 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 11 цаг 00 минутын дотор ирүүлнэ үү.
Захиалагчийн хаяг:
Барилгын Хөгжлийн Төв, Чингэлтэй дүүрэг, Их тойруу-1, Улаанбаатар 15171
Бүс нутаг, хот суурины төлөвлөлтийн хэлтэс, 503 тоот өрөө, мэргэжилтэн Г.Баттуяа
Утас: 70119616