Барилгын тухай хуулийн 13 дугаар зүйл, 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоолын 2 дугаар заалт, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Барилгын Хөгжлийн төвийн дүрэм”-ийн 4.4.1.3, 6.7.8 дахь заалтын дагуу “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ нь барилгын материалын технологийн заавар хянаж бүртгэх үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Технологийн заавар нь барилгын материал, бүтээц, эдлэхүүний үйлдвэрлэл эрхлэх аж ахуй нэгж байгууллагууд тухайн үйлдвэрлэлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах дараалал, эдлэхүүний болон түүхий эд материалын техник, технологи, физик механик, хими шинж чанарт нийцүүлэн гаргасан тухайн үйлдвэрлэлд заавал мөрдөх баримт бичиг юм.
2026 оны байдлаар нийт 134 аж ахуй нэгжийн Барилгын материалын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологийн зааврыг хянан бүртгээд байна.
Технологийн зааврыг дараах материалыг бүрдүүлэн www.mcis.gov.mn цахим системээр хүлээн авч байна.
- Технологийн зааврын агуулга
- Тухайн үйлдвэрийн товч танилцуулга
- Зорилго
- Тухайн үйлдвэрлэлийн хамрах хүрээ
- Бүтээгдэхүүний техникийн шаардлага
- Бүтээгдэхүүний тодорхойлолт /тухайн бүтээгдэхүүнийг стандартад нийцүүлэн тодорхойлох/
- Үндсэн түүхий эд материалын физик-механик, химийн шинж чанарын үзүүлэлт, техникийн шаардлага /хүснэгтээр/
- Үйлдвэрлэлийн дотоод хяналт /Барилгын материал болон түүхий эдийг өөрийн болон хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораторид давтан шинжлүүлэх хугацааг тодорхойлох, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тогтмол хянах/
- Технологийн дамжлагын бүдүүвч зураг
- Технологийн үйл ажиллагаа /бүдүүвч зургийн дагуу тодорхойлох/
- Дулаан боловсруулалтын үндсэн тоног төхөөрөмжийн үйл ажиллагааны горим /графикаар харуулах/
- Үйлдвэрийн бүтэц бүрэлдэхүүн, хүний нөөцийн мэдээлэл /схемчлэх/
- Барилгын материалын чанарт гарч болзошгүй үл тохирол болон залруулах арга зам
- Лабораторийн тоног төхөөрөмжийн тодорхойлолт, жагсаалт, фото зураг
- Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлт, үйлдвэрлэлийн технологийн үндсэн тоног төхөөрөмжийн фото зураг
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн арга техникийн үндсэн шаардлага
- Үйлдвэрлэлийн хог хаягдлын тогтолцоо /дахин боловсруулах, ангилан ялгах, эргүүлэн ашиглах гэх мэт/
- Түүхий эд, барилгын материалд мөрдөгдөх стандарт, норматив баримт бичгийн жагсаалт
Хавсралт
- Түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ
- Технологийн заавар боловсруулсан болон технологийн үйлдвэрлэл хариуцсан инженерийн дипломын хуулбар
- Аж ахуй нэгжийн гэрчилгээний хуулбар
Технологийн заавар бүртгүүлэх
- Боловсруулсан технологийн зааврыг Барилгын салбарын нэгдсэн бүртгэл мэдээллийн систем болох www.mcis.gov.mn сайтад цахимаар илгээн технологийн заавар хариуцсан мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн хянаж баталгаажсан төлөвт шилжсэний дараа нэг хувь үйлдэн аж ахуйн нэгж, байгууллагын захирал (дарга) баталж ирүүлнэ.
- Технологийн зааварт дугаар өгч, байгууллагын тамга дарж бүртгэлд авснаар хүчин төгөлдөр болж мөрдөгдөнө. Цахимаар ирүүлсэн хувийг “Барилгын Хөгжлийн Төв” ТӨҮГ-ын архивд “pdf файл хэлбэрээр хадгална.
- Технологийн зааврын технологи ажиллагаа өөрчлөгдөх, бүтээгдэхүүний холбогдох стандарт шинэчлэгдсэн тохиолдолд технологийн зааврыг шинэчлэн баталж, хуучин дугаарлалтаар бүртгэнэ.