
Хархорум хотын олон улсын нисэх онгоцны буудлын техник, эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл,

Аэродромын ажлын зураг төслийн даалгавар, ногоон орон сууцны төлөвлөлтийн барилгын дүрмийн төсөл,

EDGE ногоон барилгын үнэлгээний системийн хэрэглэгчийн гарын авлагын орчуулгын төсөл,

Эрдэнэт үйлдвэрлэл, технологийн паркийн ерөнхий төлөвлөгөө, мэдээллийн технологийн төрөлжсөн ХАБ байгуулах техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийн асуудлыг энэ удаагийн хурлаар тус тус хэлэлцлээ.
Тус хурлаар архитектур, хот төлөвлөлтийн чиглэлээр боловсруулсан зураг төсөл, барилгын дүрэм, төлөвлөлтийн баримт бичгүүдийг мэргэжлийн түвшинд хэлэлцэн, холбогдох санал, дүгнэлтийг гаргаж, цаашдын шийдвэр гаргалтад ашиглах зөвлөмж боловсрууллаа.