Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу барилгын салбарын төрийн үйлчилгээг хөнгөвчлөх, хүнд суртал, хүлээлтийг багасгах, цахимжуулах шинэчлэлийн ажил эрчимтэй хийгдэж байна. Энэхүү ажлын хүрээнд Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын үйл ажиллагааны шат дамжлагыг цөөлснөөр үйлчилгээний дундаж хугацааг 12.5-36.5 хоног болгон богиносгож, иргэд, аж ахуйн нэгжүүдийн хүлээлт, чирэгдлийг буурууллаа.