ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч С.Төмөрхүү, Барилгын материалын хэлтсийн дарга Д.Батзориг болон холбогдох албаны хүмүүс тус хэлэлцүүлэгт оролцож мэдээлэл хүргэлээ. 2 дахь өдрөө үргэлжилж буй тус хэлэлцүүлгээр Барилгын ерөнхий хуулийн /Шинэчилсэн найруулга/-ын төсөл, Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагад оруулж буй өөрчлөлт, шинэчлэлтийн талаар мэдээлэл хүргэж, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын удирдлага, албан хаагчид болон төрийн бус байгууллагууд, иргэд, аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцож санал солилцлоо.