"Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, ХСУХАТАҮЗХороо, Монголын нийтийн аж ахуйн холбоо болон мэргэжлийн төрийн бус байгууллагууд хамтран орон нутгийн нийтийн аж ахуйн байгууллагуудын удирдах ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг 2025 оны 1-р сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү сургалт нь нийтийн аж ахуйн салбарын удирдлагын чадавхийг сайжруулах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, орчин үеийн бодлого, хууль эрх зүйн зохицуулалтыг танилцуулж, сайн туршлагыг солилцох зорилготой. Сургалтад 21 аймгийн нийтийн аж ахуйн байгууллагуудын дарга, захирлууд оролцож, дараах сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлэг, туршлага судлах хөтөлбөрт хамрагдаж байна:
Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлого:
Орон нутгийн нийтийн аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй бодлогын баримт бичиг, түүний хэрэгжилт.
Урт хугацааны хөгжлийн төлөвлөлт, салбарын чиг хандлага.
Хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх арга зам.
Жендерийн тэгш байдлыг хангах бодлого, хэрэгжилт
Салбарын хууль эрх зүйн орчинд тулгарч буй сорилт, шийдэл.
Санхүүгийн тогтвортой байдал:
Усны үнэ бүрдлийн тогтолцоо, тарифын шинэчлэл.
Ус хангамж, ариутгах татуургын инженерийн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийн ашиглалт, хөгжүүлэлт.
Цахим мэдээллийн системийг нэвтрүүлэх ажлын явц, үр дүн
Сургалтыг “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын ОСНАА-н хэлтсийн дарга О.Баянмөнх удирдан явуулж, салбарын өнөөгийн байдал, орон нутагт хэрэгжсэн төслүүдийн үр дүнгийн талаар дэлгэрэнгүй илтгэл тавьсан. Тус илтгэлийн хүрээнд оролцогчид ус хангамж, ариутгах татуургын системийн ашиглалтын талаар санал солилцож, цаашид салбарын хөгжлийн чиглэлд анхаарах асуудлуудыг хэлэлцлээ.