"Мон майнинг сертификейшин" баталгаажуулалтын байгууллагаас өнөөдөр /2025.01.16/ Олон улсын ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоог баталгаажуулах гэрчилгээг гардуулан өглөө.
БХТ нь ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх ажлыг 2023 оны аравдугаар сараас эхэлсэн бөгөөд тус стандартыг байгууллагынхаа стратеги тодорхойлох, гүйцэтгэлийг хэмжих тогтолцоотой нэгтгэн хэрэгжүүлж байгаагаараа онцлог юм.
ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоог үр дүнтэй нэвтрүүлснээр байгууллагад олон давуу тал бий болдог.
Үүнд:
Байгууллагын дотоод үйл ажиллагаанд тогтмол сайжруулалтыг бий болгох, эрсдэлийг бууруулах.
Үйл явцын тогтолцоо бий болох.
Үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.