Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгонд 160 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил дуусаж, 2024 оны аравдугаар сарын 09-ний өдөр барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс ажиллалаа.
Захиалагч: Боловсролын яам
Зураг төсөл: "Эс би девелопмент" ХХК, "Барилга байгууламж" ХХК
Гүйцэтгэгч: "Ашид гэгээн өргөө" ХХК
Захиалагчийн хяналтыг: "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ, Говь-Алтай аймгийн ГХБХБГ