Монгол Улсад Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 93 жилийн ой энэ жил тохиож байна. Жил бүрийн 10 дугаар сард “Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд “Хэрэглэгчээ сонсъё” нээлттэй хаалганы өдөрлөгийг Нийтийн аж ахуйн тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын дунд зохион байгуулж байна. Хэрэглэгчдэд ус хангамж ариутгах татуургын үйлчилгээг чанартай хүргэх, усны үнэ цэнийн талаарх мэдээ, мэдээллийг хэрэглэгчдэд танин мэдүүлж, усны чанарт ямар хяналт хийдэг, зөв зохистой хэрэглээний тухай мэдээллийг хүргэх зорилгоор зохион байгуулж байна.
Дашрамд дурдахад, анх БНМАУ Засгийн газар 1931 оны 1 дүгээр сарын 9-нд “Улаанбаатар хот дотор орон сууцны тухай аж ахуйг үүсгэн байгуулах” 1 дүгээр тогтоол гарч байсан нь Нийтийн аж ахуйн салбар үүсгэн байгуулагдах үндэс суурь болж байжээ.