Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Говь-Алтай аймгийн Есөн булаг суманд Зооноз өвчих судлалын төвийн шинэ барилга ашиглалтад орлоо. 2024.07.31-ны өдрийн ББКД-82-006/24 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр ажлын хэсэг ашиглалтад хүлээлгэн өгсөн байна. Эрүүл мэндийн яамны захиалгаар, “Сод энх констракшн” барилга угсралтыг гүйцэтгэж, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын норм дүрмийн дагуу барилгад хяналт тавьж ашиглалтад орууллаа.