“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын хамт олон өнөөдөр /2024.03.13/ өөрсдийн санал санаачилгаар цус хандивлах аянд нэгдэж, Монгол Улсынхаа цусны нөөцийг тасалдуулахгүй байхад хувь нэмрээ орууллаа. Тус хамт олны хувьд 2018 оноос хойш жилд хоёр удаа аяныг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд нэг ажилтан дунджаар 20 гаруй удаа цусаа өгчээ.
Цусаа өгөх сайн үйлсэд 17-60 насны хүн бүр нэгдэх боломжтой бөгөөд нэг удаа 400 грамм цус өгснөөр гурван хүний амь авардаг гэж үздэг байна. Монгол Улсын хэмжээнд өдөрт 100 орчим донор цусаа өгч байж эмнэлгүүдийн тайван үеийн хэрэгцээг хангана гэж тооцоолдог. ДЭМБ-аас хүн амын гурван хувь нь байнгын донор байхад тухайн улс орон өөрийн орны цусны хэрэгцээг хангаж чадна гэж судалгаа байдаг байна.