Монгол орон даяар сүүлийн жаран жил ороогүй их хэмжээний цас орж, ихэнх нутгаар зудын байдалтай байгаа тул энэ жил хаврын шар усны үер болох эрсдэл үүсээд байна. Иймд тус аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгж байгууллагуудын удирдлагуудад даалгах нь:

Энэ оны барилга байгууламжийн угсралтын ажлын төлөвлөгөөг боловсруулахдаа цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан ажил эхлэх хугацааг тодорхойлох;

Барилгын ажлын талбайн орчныг ажиглан шар усны үерт автах эрсдэлтэй тохиолдолд түр далан барих, суваг шуудуу татах, орчин нөхцөлд тохирсон хамгаалалтын арга хэмжээг авах;

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эм эмнэлгийн хэрэгслийг нөөцлөх;

Үер усны аюултай холбоотой мэдээ мэдээллийг авч сэрэмжлэх, бусдад түгээх;

Шаардлагатай тохиолдолд гэнэтийн ослын болон эд хөрөнгийн даатгалд даатгуулах;

Улсын онцгой комисс болон Барилгын салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан шийдвэр, зөвлөмжийг дагаж мөрдөх