Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсаны дагуу төрийн үйлчилгээг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, ил тод, нээлттэй, түргэн шуурхай хүргэх зорилгын хүрээнд “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-аас Барилгын нэгдсэн мэдээллийн санг /www.mcis.gov.mn/ хөгжүүлэн төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахимд шилжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-аас зохион байгуулдаг мэргэшүүлэх болон чадавхжуулах сургалтуудыг бүрэн цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа бөгөөд 2023.03.17-ны өдрөөс эхлэн Барилга, хот байгуулалтын сайдын 200 дугаар тушаалын Барилгын салбарын ажилтны давтан сургалт, мэргэшлийн зэрэг олгох дүрмийн 1-р хавсралтад заасан 1.1-6.6 хүрээний тестээс
www.mcis.gov.mn -д байршуулж эхэлсэн. Цаашдаа үе шаттайгаар бүх хүрээний тестийг цахим хэлбэрээр байршуулах юм байна. Иймд барилгын салбарын ажилтны мэргэшлийн зэрэг горилох инженерүүд тус тестийг
https://mcis.gov.mn/-д нэвтрэн үзэх боломжтой юм.