Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “RIBS” хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслийн хүрээнд “Боршоо боомт”-ыг өргөтгөн шинэчилж, энэ хүрээнд нийт 4680 м2 талбайг шинээр барилгажуулан ашиглалтад орууллаа. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн тус боомтын өргөтгөл ашиглалтад орсноор, өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 4.8 дахин, ачаа тээврийн хэрэгслийн тоо 3 дахин, суудлын машины тоо 6.7 дахин хүчин чадал нь нэмэгдэх юм. Боомтын барилга угсралтын ажилд “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ норм дүрмийн дагуу захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.





