Хаан цонх компаниар 2022 оны 9 сард 2 цонх хийлгэсэн. 1 жил болоод завсраар нь шороо ороод ноднин засуулах гэж дуудаад ирнэ гэсээр байгаад өвөл болоод таг чиг болсон. Энэ жил бараг 2 сар шахуу холбогдож ярьсан. Мөн л ирнэ ирнэ гээд захирал гэж хүн нь өөрөө ирж хэмжилт хийж аваад явсан. Одоо тэгсэн утсаа таслаад зугатаад алга болчихлоо. 2 цонх нь 2-лаа саарайсан юм болсон боловч баталгаат хугацаандаа засаж өгөхгүй хохироож байна. Энд ч гэсэн энэ компани дээр гомдол байдаг юм байнаа. Энэ компанийг шалгаж арга хэмжээ авч, хохиролыг минь барагдуулж өгнө үү.