Сайн байна уу Би 2019 онд ХААИС-н Агроэкологийн танхимын Ландшафт Архитектур мэргэжлээр 3,3 голчтой төгсөж байсан. Төгссөнөөс хойш мэргэжлээрээ 6 сар ажиллаад 2019 оны 11 сараас эхлэн өөр нэгэн үйлдвэрлэл эрхэлдэг компанид Зураг төслийн инженерээр одоог хүртэл ажиллаж байна аа одоогоор 5 дахь жилдээ орох гэж байгаа. Дараах компанид үйлдвэрлэлын тоног төхөөрөмжийн ерөнхий төлөвлөлт, тоног төхөөрөмж угсралт суурилуулалт, ажлын шат, дамжлага хоорондын уялдаа, тоног төхөөрөмжүүдийн эд анги зэргүүдийн зургийг гарган ажиллаж мөн ажлын үйл явцад хяналт тавьж ажилладаг. Иймд одоогоор мэргэшсэн инженерт горилох сургалтад хамрагдах хүсэлтэй байгаа тул Архитектур мэргэжилтэй, Бакалаврын дипломтой хүн механик инженерээр мэргэшсэн инженерийн сургалтад хамрагдаж болох уу. эсвэл зураг төслөөр миний сурж болох мэргэшсэн инженерийн сургалт байгаа болов уу
ССМХ-ийн мэргэжилтэн А.Билгүүн: Сайн байна уу. Төссөн мэргэжлийнхээ дагуу мэргэшүүлэх сургалтад хамрагдаад мэргэшсэн зэргээ хамгаалж болно. Өөр хүрээгээр горилох боломжгүй. Та мэргэшсэн архитекторын зэрэг горилох 10 багц цагийн сургалтад суугаад ландшафтын хүрээнд зэргээ горилоорой. Сургалтыг Архитекторуудын эвлэл зохион байгуулдаг байгаа.