Сайн байна уу? Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын 240 суудалтай хичээлийн барилга 2020 онд эхэлсэн боловч өнөө хүртэл баригдаж дуусаагүй зогсонги байдалд орлоо.Энэ 2024 оны 9сарын 1 хүлээлгэж өгнө гэсэн боловч дуусгалгүй ажиллах хүчин байхгүй гэсэн тайлбар өгч бүрэн зогслоо.Иймд танай байгууллага холбогдох хүмүүстэй уулзаж хяналтаа тавин ажиллаж Шинэ сургуультай болох гэж хүссэн хүлээсэн олон арван сурагч багш ажилтан эцэг эхийн хүлээлтэд албан ёсны хариу өгөн хамтран ажиллахыг хичээнгүйлэн хүсэж байна.