ХУД 21-р хороо Эвэл хотхон нь 2024 оны 02 дугаар сард ашиглалтад ороод 7 сар өнгөрч байна. Гэтэл айлуудад дотор засал болоод тоног төхөөрөмж, шал, цонх гээд маш олон доголтой асуудлууд байна. өөр бусад камержуулалт, зогсоол, машины граж, орц гэх мэт шийдэх асуудал их байна. оршин суугчид удаа дараа эрх бүхий ажилтнуудтай холбогдсон боловч айлуудын шаардлагыг биелүүлж өгөхгүй, утсаа ч авахгүй болсон. Улсын комисс хүлээж авахдаа анхаардаггүй хэрэг үү. арга хэмжээ авч зөрчлийг яаралтай арилгаж өгнө үү.