
Барилгын хөгжлийн төвийн захирлын 2014 оны 189 дүгээр тушаалаар “Бүтээгдэхүүний баталгаажуулалтын алба”-ыг байгуулсан.
Тус алба нь “MNS ISO/IEC 17065 Тохирлын үнэлгээ-Бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээний баталгаажуулалтын байгууллагад тавих шаардлага стандарт”-ын шаардлагын дагуу 2015 оны 06 сарын 25-ны өдөр итгэмжлэгдэж, барилгын материал бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээ олгох баталгаажуулалтын үйл ажиллагааг эхлүүлсэн ба баталгаажуулалтын үйл ажиллагааг бие даасан, шударга, хараат бус, нээлттэй байдлаар явуулж байна.
Зорилго:
Барилга, авто замын материал, бүтээгдэхүүнийг тохирлын үнэлгээнд хамруулж бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг стандартын шаардлагад нийцүүлэх, сайжруулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зах зээлд шаардлага хангасан, чанартай бүтээгдэхүүнийг нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.
Баталгаажуулалтын чиглэл:

