“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ нь “Өрөгт бүтээцтэй барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийг үнэлэх болон хүчитгэх заавар” /БД 22-105-18/, “Цутгамал төмөр бетон хуучин барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийг үнэлэх болон хүчитгэх заавар” /БД 22-106-18/, “Том хавтгаалжин угсармал бүтээцтэй барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийг үнэлэх болон хүчитгэх заавар” /БД 22-107-18/ барилгын дүрмүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах, “Барилгын хаалга, цонхны угсралтын техникийн шаардлага” барилгын дүрэм боловсруулах зорилгоор зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй иргэн, хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (Ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадварын талаарх мэдээлэл) ирүүлнэ.
Сонирхсон иргэн, хуулийн этгээд мэдээллээ 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
ЗАХИАЛАГЧИЙН ХАЯГ:
Чингэлтэй дүүрэг, Их тойруу-1, Баруун 4 зам,
Барилгын хөгжлийн төв, 211 тоот өрөө. Утас: 976-11-320-745, 96663826