“Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх” /БНбД 22-01-21/ барилгын норм ба дүрэм 2021 онд БХБ-ын сайд шинэчлэн баталсан бөгөөд тус нормыг 2021.12.01 өдрөөс мөрдөж эхэлсэн билээ.
Энэхүү барилгын норм ба дүрэм шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан Барилгын хөгжлийн төв нь Монголын Барилгын Инженерүүдийн Холбоотой хамтран хэлэлцүүлгийг 2022 оны 4-р сарын 1-ний өдрийн 14 цагаас Барилгын хөгжлийн төвийн 5 давхарт зохион байгуулна.
Эрхэм инженерүүд Та бүхэн өргөнөөр оролцохыг урьж байна.