“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн босгон дээр (2025.02.26) “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Залуу нас, хүч хөдөлмөрөө барилга, бүтээн байгуулалтын салбарын хөгжилд зориулсан эдгээр ахмадууд маань одоо ажиллаж байгаа залуу үедээ үнэтэй сургаал, зөвлөгөөгөө өгч, хамт ажиллаж байсан үеэ дурсан, нэг өдрийг сайхан өнгөрүүллээ.