Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2024 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн "Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг шинэчлэн батлах тухай" 21 дүгээр тушаалын хавсралтаар баталсан "Барилгын инженер-геологи, геотехникийн ажлын жишиг үнэлгээ" /БД 81-117-24/ барилгын дүрмийг хавсралт ёсоор шинэчлэн, 2025 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр батлагдлаа.
Хот төлөвлөлтийн болон бүх төрлийн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах мөн суурь судалгаанд зориулагдсан инженер-геологи, геотехникийн судалгааны шинжилгээний ажлын үнийг тооцох, төсөв зохиоход энэ нормыг жишиг болгон хэрэглэнэ.