Өмнөговь аймгийн Цогтцэций суманд хэрэгжиж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний “Нүүрс баяжуулах үйлдвэр”-ийн барилга байгууламж, түүнд хэрэгжүүлж буй захиалагчийн техник хяналтын үйл ажиллагаатай 2024.09.26-29-ний өдрүүдэд Төвийн захирал Т.Пүрэвхатан, ерөнхий инженер Д.Алтанхуяг, Норм, нормативын хэлтсийн дарга Н.Батжилмаа, Норм, нормативын хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Саруултуяа, холбогдох албан хаагчид газар дээр нь очиж танилцлаа.
Энэхүү ажлын хүрээнд: төсөл, арга хэмжээнд үзлэг шалгалт хийх, тайлан гаргах баталгаажуулах техникийн баримт бичгийн бүрдэлд хяналт тавих зэрэг ажлын явцын мэдээллийг авч, инженер техникийн ажилтнуудтай санал солилцов.