Барилгын хөгжлийн төвийн захирлын ээлжит шуурхай хурал өнөөдөр /2024.09.24/ боллоо. Шуурхай хуралдааны эхэнд төвийн захирал Т.Пүрэвхатан байгууллагын хэлтсийн дарга нараас өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлын явц, хэрэгжилтийн талаар танилцаж цаашид анхаарах шаардлагатай асуудлуудын талаар санал солилцов.
Мөн Хот байгуулалт, Барилга, Орон сууцжуулалтын сайдын шуурхайгаас өгсөн нэн тэргүүнд хэрэгжүүлэх ажлын үүрэг даалгаврыг өгч өдөр тутмын ажлаа чанартай гүйцэтгэхийг сануулан доорхи ажлуудад анхаарч ажиллахыг үүрэг болгов.
Шинээр болон шинэчлэн найруулж байгаа “Хот байгуулалтын тухай хууль”, “Барилгын ерөнхий хууль”, “Үндэсний орон сууцжуулалтын тухай хууль”-уудын төсөлд байгууллагын эрх зүйн боломж олгох санал өгөх;
Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн захиалагчийн хяналтыг холбогдох норм дүрмийн хүрээнд чанартай гүйцэтгүүлэх;
Нийслэл болон аймаг орон нутаг дахь орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлыг эрчимжүүлэх, нэгдсэн нэг мэдээллээр холбогдох байгууллагуудыг хангаж ажиллах;