Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийн хүрээнд, төрийн үйлчилгээг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, ил тод, нээлттэй, түргэн шуурхай хүргэх зорилгоор Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн цахим систем /www.mcis.gov.mn/-ийг хөгжүүлэн, барилгын салбар дахь төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах ажил хийгдэж байна.
Цахимжуулах ажлын хүрээнд “Барилгын материалын үйлдвэрийн технологийн зааврын бүртгэл, тохирлын гэрчилгээ” олгох хүсэлтийг 2023.03.10-ний өдрөөс цахимаар хүлээн авч эхэллээ.
Аж ахуйн нэгж, байгууллага нь хүсэлтээ илгээхдээ:
1.“Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн цахим систем /www.mcis.gov.mn/”-д нэвтрэх, “Барилгын материалын үйлдвэрлэл” цэсийг сонгоно.
2. Барилгын хөгжлийн төвийн захирлын 2018 оны А/257 дугаар тушаалаар батлагдсан “Барилгын материалын үйлдвэрийн технологийн зааврыг хянаж бүртгэх” журмын дагуу хүсэлтээ илгээнэ.
3. Тохирлын гэрчилгээ авахад бүрдүүлэх материалын жагсаалтын дагуу хүсэлтээ илгээнэ.
Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн цахим систем /www.mcis.gov.mn/-ийн Барилгын материал цэсээс дараах мэдээллийг авах боломжтой.
Үүнд:
1. Барилгын 13 нэрийн 79 төрлийн материалын үнийн мэдээлэл /Нотлох барим болохгүй, зөвхөн судалгааны түвшинд ашиглах боломжтой/.
2. Барилгын материалын үйлдвэрийн технологийн зааврын бүртгэлтэй ААНБ-ын мэдээлэл.
3. Барилгын материалын үйлдвэрийн тохирлын гэрчилгээтэй ААНБ-ын мэдээлэл.
4. Барилгын материалын үйлдвэрийн түгээмэл тархацтай орд газрын байршлын мэдээлэл.
Холбоо барих:320965