"Барилгын хөгжлийн төв" захирал Ц.Амарсанаа 2017 оны үйл ажиллагааны гэрээгээ дүгнүүлж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаас амжилттай сайн гэсэн үнэлгээ авсан билээ. Тэгвэл өнөөдөр 2018 оны эдийн засгийн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг үндэслэн нэг жилийн хугацаатай гэрээг шинэчлэн байгуулав. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа нар гэрээ байгуулж гарын үсэг зурсан юм. Харин Ц.Баяр-Эрдэнэ дарга 2017 оны ажлаа сайн дүгнүүлсэнд БХТ-ийн захирал Ц.Амарсанаад баяр хүргэж, цаашдын ажилд нь улам их амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.
Дашрамд дурьдахад өнөөдөр Барилгын хөгжлийн төв болон “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ, “Мэдээлэл, технологийн үндэсний парк” ТӨҮГ, “Геологийн судалгааны төв” ТӨҮГ,“Геологийн төв лаборатори” ТӨҮГ, “Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори” ТӨҮГ,“Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв” ТӨҮГ, “Монгол кувейтын байгаль хамгаалах төв” ТӨҮГ зэрэг байгууллагууд 2018 оны контракт /гэрээ/ байгуулж гарын үсэг зурсан юм.