ОХУ-ын Новосибирск хотын “Горводканал” буюу Ус сувгийн байгууллага болон “Монголын ус сувгийн ассоциаци”-тай хамтран аймаг, нийслэлийн нийтийн аж ахуйн инженер техникийн ажилчдад “Бохир усны цэвэрлэх байгууламжийн ашиглалт, шинэчлэлт”-ийн сэдвийн хүрээнд 2018 оны 5 дугаар сарын 15-17 өдрүүдэд сургалт семинарыг зохион байгуулна. Сургалтын зардал 1 хүн 150'000 төгрөг. Сургалтын төлбөрийг Голомт банкны 1175107788 дансаар төлнө. Дараах утсаар холбогдон бүртгүүлнэ үү. 320572, 99093488
“БОХИР УСНЫ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТ, ШИНЭЧЛЭЛТ”-ИЙН СУРГАЛТЫН СЭДЭВ
- Новосибирск хотын цэвэрлэх байгууламжийн ашиглалт
- Механик цэвэрлэгээ, биологийн цэвэрлэгээ, гүн цэвэрлэгээ, үнэргүйжүүлэх байгууламжуудын ашиглалт.
- Лаг боловсруулах болон бохир ус цэвэрлэх орчин үеийн технологи.
- Лагийг боловсруулах давуу болон дутагдалтай талууд.
- Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд гарч болох эвдрэлүүд тэдгээрийг арилгах арга замууд.
- Механик цэвэрлэгээ, биологийн цэвэрлэгээ, гүн цэвэрлэгээ, үнэргүйжүүлэх байгууламжуудын үйл ажиллагааг сэргээх арга замууд.
- Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааны одоогийн нөхцөл байдлыг тодорхойлох практик аргууд тэдгээрийг шинэчлэх боломжууд
- Цэвэрлэх байгууламжаар цэвэрлэгдээд гарч буй усанд тавигдах шаардлага, эрүүл ахуйн норм нормативын шаардлага
- Новосибирск хотын цэвэрлэгэх байгууламжийн үйл ажиллагааны явцыг харуулсан видео
- Хэлэлцүүлэг, практикт тохиолдож буй асуудлуудаар харилцан туршлага солилцох гэх мэт.